Монгол Улсын бүх аймаг, сум, багийг камержуулна
- Чингэлтэй дүүрэг бүрэн камержсан бүс болсон бөгөөд гэмт хэргийн илрүүлэлт 41.9 хувиар өссөн үр дүн гаржээ.
- Энэ ондоо багтаан Улаанбаатар хотыг бүхэлд нь, 2025 оны II дугаар улиралд 21 аймгийн сум, багийг бүрэн камержуулах аж.
Манай улсад 2010 оноос хойш нийслэлд 69,670 харин орон нутагт 52,480 камер суурилуулжээ. Эдгээр камерын 85 хувь нь хэвийн ажиллаж байна.
Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон барилгын гадна орчныг камержуулах нь хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдээ хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх, илрүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг.
Чингэлтэй дүүрэг бүрэн камержсан бүс болсон бөгөөд гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл 48.6 хувиар, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 37 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 41.9 хувиар өссөн үр дүн гаржээ.
Энэ ондоо багтаан Улаанбаатар хотыг бүхэлд нь, 2025 оны II дугаар улиралд 21 аймгийн сум, багийг бүрэн камержуулж, телекамерын хяналтын дэд төвүүдийг байгуулах юм байна.
Манай улсад 2010 оноос хойш нийслэлд 69,670 харин орон нутагт 52,480 камер суурилуулжээ. Эдгээр камерын 85 хувь нь хэвийн ажиллаж байна.