Сурагчдын “Бие даалтын 7 хоног“ аравдугаар сарын 28-ны өдрөөс эхэлнэ
2024-2025 оны хичээлийн жилд бие даалтын 7 хоногийг I, II улиралд зохион байгуулахаар болоод буй.
Тодруулбал, бие даалтын 7 хоног аравдугаар сарын 28-ны өдрөөс эхэлнэ. Хичээлийн жилийн I, II улирлын бие даалтын долоо хоногт зохион байгуулах үйл ажиллагааны зөвлөмжийг Боловсролын Ерөнхий газраас өглөө.