Баянхонгор аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтжээ
Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн Хүрээмарал 20см, Баянбулаг 16см, Байдраг, Гурванбулаг 14см, Бууцагаан, Бөмбөгөр 12см Баянговь, Галуут 11см, Шаргалжуут 10см, Шинэжинст, Баян-Өндөр, Баянлиг 8см, Эрдэнэцогт 6см, Баянхонгор Баацагаан, Хуучинжинст 5см, Баянцагаан 4см Богд 3см зузаан цасан бүрхүүл тогтоод байна.
Ойрын үед нийт нутгаар цас үргэлжлэн орж, говийн нутгийн зүүн хэсгээр ахиу хэмжээний хур тунадас орж, хүйтрэхийг аймгийн УЦУОША-наас мэдээллээ. Цас орж, цасан шуурга шуурсны улмаас Арвайхээр-Баянхонгор чиглэлийн замд халтиргаа гулгаа үүсээд байгаа бөгөөд иргэд цаг агаарын мэдээг тогтмол авч, аюулгүй байдлаа ханган зорчихыг зөвлөж байна.
Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд агаарын температур: Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -10…-15 градус өдөртөө -0…-5 градус, Алтайн салбар уулс, хээр талын нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан байх бол говийн нутгаар шөнөдөө -1 градус хүйтнээс +4 градус дулаан, өдөртөө +8…+13 градус, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +0…+5 градус, өдөртөө +14…+19 градус дулаан байна.