Д.Эрдэнэбаяр: Бүс болгонд аялал жуулчлал, судалгаа шинжилгээний тусгай бүсүүдийг байгуулна

0

“Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулах талаар Бүсчилсэн хөгжлийн Үндэсний
хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Д. Эрдэнэбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Гурван намын гэрээн дээр бүсчилсэн хөгжилийн бодлого чухал зорилго болж орсон байна.
Мөн энэ жил бүсчилсэн тойргоор анх удаа сонгууль зохион байгууллаа. “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-аар бүсүүдэд гадна дотнын хөрөнгө оруулалтыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг санал солилцох уулзалтыг зохион байгуулна.

Бүсчилсэн хөгжлийн хүрээлэнгээс ирэх хоёр жил хэрэгжүүлэх маш чухал стратегийн төслүүдийг
танилцуулахаар төлөвлөж байна.

Бүсчилсэн хөгжлийн чуулганаар орон нутгийн иргэд, эрдэмтэн судлаачдын үгийг сонсохоор
анхны хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Бүс болгонд аялал жуулчлал, судалгаа
шинжилгээний тусгай бүсүүдийг байгуулахаар Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *