Ачааны машинууд мөргөлдсөнөөс нэг жолооч машины эд ангид хавчуулагджээ
Говьсүмбэр аймгийн Баянтал сум 3 дугаар багийн Их-Уул гэх газарт дэг газар ачааны автомашинууд мөргөлдөж нэг хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байна гэсэн дуудлага 10-р сарын 29-ний өдрийн 17:34 цагт ОБЕГ-т иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “VOLVO-FH“ загварын ачааны автомашины араас иргэн Б-ын “Маяти-2” загварын ачааны автомашин мөргөсөн байна.
Ослын улмаас Маяти автомашины жолооч 44 настай эрэгтэй автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн эмнэлэгт шилжүүлсэн байна.