Ховд аймгийн малчин 100 адуу, 1500 бог малтайгаа цасанд боогджээ
Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн Хонгорын хөтөл гэх газарт Малчин Д-ийнх малтайгаа цасанд боогдсон тухай дуудлагыг өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Манхан сумын мэргэжлийн ангийнхан тухайн газарт очиход тус сумын харьяат малчин Д-ийнх 100 адуу, 1500 бог малтайгаа цасанд боогдсон байсан тул Ботгон багийн Хонгорын хөтөл гэх газраас Ганц мод гэх газрын чиглэлд 25 км-т зам гарган, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг шөнийн 00:40 цаг хүртэл зохион байгуулж дуусгасан байна.