ЦЕГ: “Теди” төвд хүн ухаан алдаж, нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна
Чингэлтэй дүүргийн 5-р хороо “Теди төвийн 2 давхарт хүн ухаан алдаж унаад, амьсгалахгүй байна” гэсэн дуудлага, мэдээлэл дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 16.10 минутад цагдаагийн байгууллагад иржээ.
Тодруулбал, 40 настай эрэгтэй А нь гар утас үзэж байхдаа татаж, ухаан алдан унасан байна. Худалдагч зүрхэн тус газарт нь тасралтгүй иллэг хийсэн ч Нийслэлийн түргэн тусламжийн 103-ын эмч очиход нас барсан байдалтай байжээ.
Тухайн үйл явдал болоход дөрвөн худалдагч нэг үйлчлүүлэгч байсан бөгөөд амь хохирогч нь 2020 онд цус харваж группт гарсан, байнгын даралт өндөртэй байсан хэмээн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас очсон шинжээч эмч дүгнэжээ.