ХГБХХЕГ: “Halloween” тэмдэглэх бол хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна

0

Жил бүрийн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө дэлхийн олон
улс оронд тухайлбал АНУ, Их Британи, Ирланд, Франц зэрэг оронд Сүнсний баяр (Halloween)-ыг өргөн дэлгэр тэмдэглэдэг.
Хүүхдүүд энэ өдөр гэнэн цагаан сэтгэлээр чихэр авахаар айлын хаалга тогшдог.
Цаг үе, нийгмийн хурдацтай хөгжлийг дагаж манай улсад олон шинэ соёл, баяр дэлгэрч буйн нэг жишээ бол сүнсний баяр юм.
Тиймээс таны хүүхэд Сүнсний баяр (Halloween)-ыг тэмдэглэхээр нэгэнт шийдсэн бол хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна.
Үүнд:

  • Хүүхдэд ганцаараа явж болохгүй гэдгийг хэлэх, эсвэл эцэг эх, асран хамгаалагчтайгаа хамт явахыг зөвлөх
  • Танихгүй хүмүүсийн гэрт орохгүй байхыг анхааруулах
  • “Чихэр бэлдсэн” гэх тэмдэглэгээг хаалган дээрээ байршуулсан айлуудын хаалгыг тогшиж болохыг хэлэх
  • Чихэр, амттанг хэтрүүлэн хэрэглэж, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байх талаар анхааруулахыг хүсье.
    Хэрэв энэхүү баярыг тэмдэглэхээс татгалзаж байгаа бол та энэ тухайгаа хүүхдэд эелдэг, ойлгомжтой байдлаар илэрхийлээрэй

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *