Хамтарсан Засгийн газар дэд сайдтай ажиллахаар болжээ

0

Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар дэд сайдтай ажиллахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ. Засгийн газрын бүтцийг бүрдүүлж буй МАН, АН, ХҮН нь дэд сайдтай байя гэдэг дээр санал нэгдсэн аж.

Энэ долоо хоногт Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-аар оруулж ирэхээр төлөвлөж буй юм байна. Яамдууд нэг дэд сайдтай ажиллана.

Засгийн газар Ерөнхий сайдаас гадна Монгол Улсын шадар сайд нэг, Шадар сайд хоёр, яамтай 16 сайд, яамгүй дөрвөн сайдтай ажиллаж буй юм. Монгол Улсын шадар нь Эдийн засаг, хөгжлийн яамыг удирдаж буй. Тэгэхээр яамтай, яамгүй 20 дэд сайдыг Засгийн газар томилохоор харагдаж байна. Гэхдээ зөвхөн яамдууд л дэд сайдтай ажиллаж, Үндэсний хороодод дэд сайд томилох шаардлагагүй гэсэн санал ч яригдсан байна.

Улс төрийн хүрээнд дэд сайд нарыг намын харьяаллыг харгалзан сөөлжүүлж томилох тухай яригдаж буй ч дэд сайдад горилогчдын хувьд өөрийн намаас томилсон яамдад дэд сайдаар очих саналаа ч гаргаад байгаа аж.

ШАДАР САЙДУУД:

Монгол Улсын шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд

Монгол Улсын Шадар сайд

Монгол Улсын Шадар сайд

ЯАМГҮЙ САЙД:

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга

Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны дарга

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга

ЯАМД:

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам

Батлан хамгаалах яам

Боловсролын яам

Гадаад харилцааны яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Сангийн яам

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Эрүүл мэндийн яам

Эрчим хүчний яам

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Эдийн засаг, хөгжлийн яам

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *