Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д Улсад ажлын айллал хийж байгаа билээ. Тэрбээр ажлын айллалын хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзаж, Эрдэнбүрэнгийн УС-ын төслийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулна.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь 90 мвт хүчин чадалтай бөгөөд жилд 366 сая квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, Алтай, Улиастайн эрчим хүчний системд нийлүүлж, баруун бүсийн импортын хараат байдлыг багасгах ач холбогдолтой юм.