Агаарын бохирдол: Толгойт орчимд хамгийн их байна
Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 9 цагийн хэмжилтээр Толгойт орчимд 212-д хүрсэн байна. Энэ нь удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлэх түвшин юм. Харин МҮОНТ, Баянхошуу, Дамбадаржаа орчимд агаар “бага
бохирдолтой” түвшинд байна.
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /S02/, азотын давхар исэл /N02/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /СО/, озон /03/-ы агууламжийг тодорхойлдог.