“Рио Тинто” компани Засгийн газартай шинэ гэрээ байгуулахаар төлөвлөж байна
“Рио Тинто” компани “Оюутолгой” төслийн зэсийн агуулга, олборлолтын түвшний уналтаас сэргийлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар болон Торонтод бүртгэлтэй “Entrée Resources” компанитай гурван талт шинэ гэрээ байгуулахаар төлөвлөж байна.
Санхүүгийн хэд, хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгааг харвал өнгөрсөн амралтын өдөр “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захиал яг энэ асуудлаар яриа хэлэлцээ хийхээр Монгол Улсад иржээ. Өнгөрсөн 20 жилийн турш яг энэ асуудлаар “Entrée Resources” компанитай яриа хэлэлцээ хийж байсан боловч үр дүнд хүрээгүй юм. Хэрэв “Entrée Resources” компанийн эзэмшилд байдаг зэсийн нөөцөөр баялаг газар нутгийг “Оюутолгой” төсөлтэй нэгтгэвэл төслийн үр дүн нэмэгдэнэ гэж дүгнэж байна. “Рио Тинто” компанийн зүгээс сар хагасын хугацаанд гэрээг эцэслэхээр зорьж байгаа аж.
Эх сурвалж: Financial Review