Б.Энхбаяр: Сайд нартаа л таалагдах төсөв хийгээд байвал ард түмэн таалахгүй. Өөрийнхөө төсөв дээр буулт хийсэн нэг ч сайд гарч ирсэнгүй

0

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг өчигдөр эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн чухал эхний хоёр хэлэлцүүлэг болж өнгөрсөн бөгөөд одоо зөвхөн найруулгын асуудлыг хэлэлцэх юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Төсөв дээр хангалттай хэлэлцүүлэг, оролцоо, үндэслэл, тайлбар, хэмнэлт, ойлголцол, уян хатан байдал, ажил хэрэгч байдал илүү төлөөллийн бүтэцтэй парламент дээр явагдаж чадсангүй. Гацсан том төслүүдээ бүгд л хөдөлгөхийг хүсэж байгаа. Бүгд хамтдаа хөгжихийн төлөө байгаа. “Дарга”-ын төсвийг л зохицуулчихвал батлагддаг хуучин аргаар шинэ парламентыг янзлах боломжгүйг Сангийн сайд ойлгож дотооддоо (сайд нартаа) төсвөө боохдоо хатуу хандах байсан. Сайд нартаа л таалагдах төсөв хийгээд байвал ард түмэн таалахгүй шүү дээ.

Өөрийнхөө төсөв дээр буулт хийсэн нэг ч сайд хэлэлцүүлгийн үед гарсангүй. Хамтарсан гэдгээр бүгдийг нь данхайлгаад цаг хугацаа, мэдээллийн зөрүү, кнопны бярд найдаад гарч болно. Нийгмээ, ард түмнээ дийлнэ гэж хэзээ ч байхгүй. Уг нь төсөв парламентын хэлэлцүүлгийн явцад ямар нэгэн байдлаар үзүүлэлтүүд нь сайжирч батлагддаг байсан. Энэ удаад хий ч гарсангүй. Гишүүд таван тэрбумыг хувааж хусах гэж байгаа гэдэг худал ПР хийж парламентаа ч муухай харагдуулав. Яг өргөн барьсанаар нь батал гэдэг дөргүй бух шиг зүтгээд хэн ч ялахгүй. Парламентын намууд төсвөө сайжруулах боломж байсаар л байна” гэх байр суурийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *