Д.Энхтүвшин гишүүнийг “ЛХАГВЫН ТОЙМ“ нэвтрүүлэгт ярилцлага өгсөн асуудлаар албан тушаалтнаас цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ

0

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өчигдөр /2024.11.06/ NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцсон. Тэгвэл түүний ярианд нэр дурдагдсан хүнээс цагдаад гомдол гаргажээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн цахим хуудаснаа таван минутын өмнө “Мөрдөн шалгалтыг ямар хурдан эхлүүлж байна аа. Айна гэж бодоод байгаа юм байх даа. Ард түмний эрх ашгийг илэрхийлсний төлөө хэн нэгэн даргын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлэх бол өөрөө яваад очъё, хаана очих уу Буян-Өлзий хурандаа?

Зүгээр яриа авсан хэвлэлийн байгууллагыг дарамтлах хэрэггүй, нэвтрүүлэг нь бүтнээрээ сошиал дээр байгаа” гэжээ.

Эх сурвалж: Ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *