Б.Чойжилсүрэн сайд эрчим хүчний салбарынхаа төсвөөс хасуулж, Увс аймагтаа зам тавих санал гаргажээ

0

Эрх баригчид Эрчим хүчний реформ хийх шаардлагатай байгаагаа мэдэгдсээр буй. Энэ салбарт реформ хийхгүй бол шөнөдөө гэрэлгүй, паарандаа дулаангүй болох цаг хаяанд ирчихлээ гэж халаглаж байгаа. ДЦС-3 нь техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгээгүй өдийг хүрсэн нь “гал алдахад” хүргээд буй тухай ч мэдээлсэн. Тоггүй, дулаангүй болох гээд байгаа учраас цахилгаан, дулааны үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрч байгаа тухай Эрчим хүчний реформыг толгойлогчид ярьсаар байгаа.

Гэтэл тог, дулааны үнийг нэмж иргэдийн нуруунд ачаа үүрүүлэх, инфляцийг хөөрөгдөж эдийн засгийг доройтуулах хэмжээнд хүрсэн эрчим хүчний салбарынхаа төсвөөс хасуулж, өөрийн төрсөн нутаг Увс аймагтаа зам тавъя гэх зарчмын зөрүүтэй саналыг төсөв хэлэлцэх явцад гаргасан байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 2025 оны төсөв-315.2 тэрбум төгрөг. Урсгал зардлыг нь 126.3 тэрбум төгрөгөөр бууруулж 115.8 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн. Энэ төсөв бол Соёлын сайд Ч.Номингийн төсвөөс 180 орчим тэрбум төгрөгөөр бага төсөв. Засгийн газрын сайд нараас ганцаарангийнх нь урсгал зардал буурсан сайд бол Б.Чойжилсүрэн. Эрчим хүчний салбар нь элгээрээ хэвтэхийн даваан дээр, төсөв нь бусад сайд, яамдадтай харьцуулахад бага байхад өнөөх багахан төсвөөсөө хасуулаад оронд нь нутагтаа зам тавъя гэж байгаа нь зарчимд нийцэхгүй байна. Н.Энхтүвшин гишүүн хэлэхдээ “олон сонгогдсон гишүүд өөрсдийн тойрогтоо төсөв авах гэж увайгүй зан гаргаж, яаж авирладгийг үзлээ” гэсэн. Тэр увайгүйчүүдийн нэг нь Б.Чойжилсүрэн болж таарлаа.

Эрхэм Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн та тойрогтоо зам тавиулж усалчихаад, тоггүй болох гэж байгаа нийслэлийн иргэддээ “АРГАЛНА ДАА” хэмээх алдарт үгээ хэлэх гэж байна уу?…

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *