Архитектурын шилдэг бүтээлүүд Израилийн цохилтод өртөх эрсдэлтэй байна

0

Ливаны Баалбек дэх Ромын сүм хийдүүдийг 2000 жилийн тэртээгээс архитектурын хамгийн шилдэг бүтээн байгуулалтад тооцсоор ирсэн. Тэгвэл эдгээр барилга байгууламж Израилийн агаарын цохилтоос болж эрсдэлд ороод байна. Тодруулбал, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн эл газраас хэдхэн метрийн зайд орших автомашины зогсоол өнгөрсөн Лхагва гаригт Израилийн агаарын цохилтод өртжээ.

Дархамын их сургуулийн археологийн профессор Грэм Филип хэлэхдээ “Баалбек бол Ливан дахь Ромын гол дурсгал юм. Энэ газрыг бөмбөгдлөө л бол өөр юугаар ч орлуулж чадахгүй. Энэ бол асар их хохирол. Гэмт хэрэг” гэжээ.

Израилийн арми есдүгээр сарын сүүл үеэс хойш Ливан руу олон мянган агаарын цохилт өгсөн. Ингэхдээ Ливаны өмнөд хэсэг, нийслэл Бейрут хотын захын дүүргүүд болон Бекаа хөндийн зүүн хэсгийг голдуу онилж байв. Гэвч өнгөрсөн долоо хоногоос тэд байгаа өөрчилжээ. Израилийн тал өөрсдийгөө зөвхөн цэргийн объектуудыг онилдог гэх боловч эдгээр нь 2500 жилийн өмнөх Финикийн эзэнт гүрний томоохон боомт Тир дэх Баалбек сүм болон Ромын балгастай маш ойрхон байдаг.

Ромын балгасын ойр орчмын хорооллуудыг нүүлгэн шилжүүлэх тушаалыг Израилийн хүчин аравдугаар сарын 23-нд гаргасан. Үүнээсээ хэдхэн цагийн дараа бай руу цохилт өгч эхэлжээ. Израилийн дайралтаас болж түүхэн дурсгалт газрууд эвдэрч сүйдээгүй ч агаарын цохилтууд хүн төрөлхтөний хувьд асар их үнэ цэнтэй гэж ЮНЕСКО-оос хэдийнэ хүлээн зөвшөөрсөн байнуудад тун ойрхон тусч буй юм.

ЮНЕСКО-оос хүлээн зөвшөөрсөн түүхэн дурсгалт газар учир бөмбөгдөлтөд өртөхгүй, илүү найдвартай гэж бодон зугтах газаргүй хүмүүс очиж хоргоддог аж. Гэвч энэ бол хоргодох газар биш гэдгийг албаныхан хэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *