Амралтын өдөр ихэнх нутгаар хүйтэрч, цас орно

0

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр арваннэгдүгээр сарын 7-ноос эхлэн баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулав.

Хур тунадас: Арваннэгдүгээр 08-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 09-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11,12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи:  Арваннэгдүгээр сарын 08-нд баруун аймгуудын нутгаар, 09,10-нд нутгийн зарим газраар, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд говь, тал, хээрийн нутгаар   секундэд 15-17 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Улаанбаатар хотод: Арваннэгдүгээр сарын 9,10-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9,10-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр өдөртөө дулаарч шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +3…-8 градус дулаан байна. 9,10-нд хүйтэрч шөнөдөө -8…-13 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *