Уурхайд хүний амь эндлээ

0

Дундговь аймагт хөлдсөн тогтоол усан дээр газар шорооны ажил хийж байгаад мөс цөмөрч экскаватортайгаа живсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 14 цаг 50 минутад Дундговь аймгийн Баянжаргалан сумын хоёрдугаар баг, Энгэр ус баг Оорцог гэх газарт үйл ажиллагаа явуулдаг уурхайн газарт “Экскаватор тогтоол усруу унаж, жолооч нь гарч ирээгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 36 настай, эрэгтэй “Ц” гэгч нь Hyundai маркийн экскаватороор хөлдсөн тогтоол усан дээр газар шорооны ажил хийж байгаад мөс цөмөрч тээврийн хэрэгсэлтэйгээ живсэн хэрэг гарсан байна. Уг хэрэгт үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Экскаватор болон амь хохирогчийг татан гаргахаар Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *