Уран, шар нунтгаар айлгасан “хортой” мэдээллийн мөрөөр

0

Уран, шар нунтагтай холбоотой мэдээлэл гарах бүрд мал амьтдыг мутацид оруулж, үхэлд хүргэж, түүгээр ч зогсохгүй хүний генд ч нөлөөлдөг гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд өргөн тархдаг болоод удаж байна. Иймдээ ч уран бол Монголчуудын хувьд эмзэг сэдэв.Сүүлийн үед Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц улсын “Орано майнинг” групптэй уран олборлох чиглэлд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлцлийг хийж буй. Мөн саяхан Ховд аймгийн Мянгад суманд хэрэгжиж буй газрын ховор элементийн “Халзан бүрэгтэй” төсөлтэй холбоотойгоор ураны тухай мэдээлэл дахин эрчээ авлаа. Гэхдээ хэтэрхий нэг талыг барьсан, шинжлэх ухааны үндэслэлгүй, айдаст автуулсан мэдээллүүд түлхүү хөвөрнө.Иймд манай сайт ураны тухай эргэлзээтэй мэдээлэлд хариулт хайж, олон нийтэд бүрэн дүүрэн мэдээлэл өгөх зорилгоор доорх мэдээллийг бэлтгэлээ.

•     •     •УРАН гэж юу вэУран нь U гэсэн химийн тэмдэглэгээтэй, атомын дугаараараа үелэх системийн 92 дугаарт байрлах бөгөөд байгалийн цацраг идэвхт элемент юм. Уран нь түүхэнд хожуу нээгдсэн элементүүд болох “Актинид” гэж нэрлэгддэг элементүүдийн тусгай бүлэгт багтдаг. Уран бол бусад актинидийн нэгэн адил “цацраг идэвхтэй” бөгөөд цаг хугацааны явцад өөрөө задарч, энерги ялгаруулдаг. Энэ онцгой шинж чанарыг нь ашиглан цөмийн реакторын түлшний эх үүсвэр болгон ашигладаг. Тухайлбал, уранаас гаргаж авсан тахианы өндөгний хэмжээтэй түлш нь 88 тонн нүүрс шатааж гаргах хэмжээний цахилгаан эрчим хүчтэй тэнцүү байдаг аж.Уран нь дэлхийн царцдасны хамгийн түгээмэл элементүүдийн нэг бөгөөд алтнаас 500 дахин их байдаг. Хэдийгээр уран маш ховор элемент мэт боловч бага хэмжээгээр дэлхийн хаанаас ч олж болно. Жишээлбэл, чулуу, хөрс, ус тэр бүү хэл бидний биед маш бага хэмжээгээр агуулагддаг. Хүн дунджаар ураныг залгих, амьсгалах замаар жилд 1 мкЗв-ээс бага тунг авдаг. Тухайлбал, Лондоноос Лос Анжелес руу нэг удаа нисэхэд сансраас 58.8 мкЗв цацрагийн тунг авдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ.Мэдээж, уран бол цацраг идэвхт хүнд металл учир мэдээж хортой. Аливаа зүйл хэмжээ норм, стандартыг зөрчвөл хор болно. Уран дээр ч мөн ялгаагүй.Тэгвэл ШАР НУНТАГ гэж юу вэНэг өгүүлбэрээр хэлбэл, шар нунтаг нь атомын цахилгаан станцад хэрэглэх анхан шатны түүхий эд.

undefined

Ураныг цөмийн түлш болгох явцад хатуу, шингэн, хийн төлөвт оруулдаг. ГДУО замаар хатуу ураны хүдрийг [1] шингэж болгож, дараа нь шар нунтаг [2] хэлбэртэй хатуу болгож, ураны гиксофторид [3] гэх хий болгон хувиргаж центрифүгийн аргаар баяжуулдаг байна. Дараа нь ураны диоксид болгон боловсруулдаг. Ураны диоксид нь хар нунтаг хэлбэртэй бодис юм [4]. Уг бодисыг халаах замаар жигнэж, шахаж ураны үрлийг хийдэг [5]. Үүний дараа үрлүүдийг нэг нэгээр нь урт металл хоолойд хийж, нэгтгэн цөмийн түлшний гол эх үүсвэр болох түлшний багц [6] хийдэг.Эх сурвалж: https://nea.gov.mn/

Монгол Улсын хувьд газрын доорх уусган баяжуулах аргаар ураныг олборлож, шар нунтаг хэлбэртэй болгоод баяжуулах үйлдвэрт шилжүүлээд хар нунтаг хэлбэртэй болгоод экспортлох асуудал яригдаж байгаа. Энэхүү 2-3 дамжлага бүхий процесст маш бага хэмжээний буюу хүн, малын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй цацраг идэвхт бодис ялгаруулна гэж мэргэжилтнүүд тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, Монголоос олборлосон ураныг анхан шатны түүхий эд болгоод атомын цахилгаан станцтай улсад экспортолж, тухайн улс нь өөрөө дахин боловсруулж түлш болгон хувиргана гэсэн үг. Уран, шар нунтгийн талаар олон нийтийн дунд ямар мэдээлэл тархдаг вэДорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах Зөөвч-Овоо ордод манай улсын ураны нийт нөөцийн 50 гаруй хувь нь бий. Тиймдээ ч нутгийн иргэд нь уран олборлохыг ихээхэн эсэргүүцдэг. Ураны талаар олон нийтийн дунд түгээд байгаа нийтлэг сэдвүүдийг тоймлон авч үзвэл:Чернобыль: Ураны талаар сэдэв гарч ирэх бүрд уран бол аюул гэдэг. Тухайлбал, бидний үр хүүхэд Чернобыльд үхсэн хүмүүс шиг үхнэ, гажигтай хүүхэд, мутацид орсон мал амьтад бий болно. Чернобыль бол ураны гамшгийн тод жишээ. Үр хүүхдээ гамшгаас аварч үлдэх хэрэгтэй гэдэг мэдээлэл түгдэг.

Төөрөгдүүлсэн мэдээлэл: Манай улсад атомын цахилгаан станц байхгүй бөгөөд Монгол Улс зөвхөн ураныг шар болон хар нунтаг хэлбэртэй болгоод экспортлох тухай асуудал яригдаж буй. Өнөөдрийг хүртэл Зөөвч-Овоо ордод ураны олборлолт зөвхөн туршилтаар явуулж байгаа билээ. Уран олборлохыг шууд атомын цахилгаан станцын хор хөнөөл, эрсдэлтэй холбосон нь олон нийтийг айдаст автуулж, төөрөгдүүлж байна.Мал, амьтан гаж хөгжилтэй болж эндэх: Ураны сэдвийг даган хоёр толгойтой хурга, найман хөлтэй ишиг гэх яриа гардаг. Түүнчлэн, мал амьтны хорогдлын шалтгааныг урантай холбон авч үздэг. Жишээлбэл, 2012 онд Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн 20 тугал гэнэт үхсэн хэрэг нь урантай холбоотой мэдээлэл гарах бүрд сэргэдэг.

https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FSetguulchOtgon%2Fvideos%2F589201069169361%2F&show_text=false&width=560&t=0Судалгааны дүн: Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооноос 2014-2019 онд Улаанбадрах сумын малын эрүүл мэндэд судалгаа хийжээ. Судалгааг хийхдээ ураны ордын тусгай зөвшөөрөлтэй хэсгийн ойролцоо амьдарч буй 15 өрхийн мал, гадна амьдарч буй таван өрхийн малыг хамруулсан байна. Уг судалгааны үр дүнд Улаанбадрах сумын мал сүрэгт тохиолдож буй өвчлөл нь бүс нутгийн малын өвчлөлтэй харьцуулан авч үзэхэд адилхан гарсан байна. 2023 онд Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооноос дахин Дорноговь аймгийн Улаанбадрах, Айраг, Хөвсгөл сумдыг хамруулан дахин малын эрүүл мэндийн судалгаа хийхэд мал сүргийн эрүүл мэндийн байдал онцгой ялгарах зүйлгүй, мал сүрэг нийтдээ хоол тэжээлийн болон усны дутмагшилд орсон байна гэжээ. Ургийн гаж хөгжлийн статистик дүнгээр Дорноговь аймаг улсын хэмжээнд 16-д жагсаж, 2019 оны үзүүлэлт нь сайжирсан байна.Африк: Уран олборлолтоос болоод Африкийн зарим улс үгүй болж байна. Эдгээр орнуудын жишээг манайх ч гэсэн давтах вий гэсэн айдас бүхий мэдээлэл олон нийтийн дунд байна.

https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fdeegiianbat%2Fposts%2Fpfbid0LLwJ1nYNFskpryAT77QyN1QMroHTfMVC8SxSf4668gFLu5rfrmTyxGuhzLHht5e1l&show_text=true&width=500Төөрөгдүүлсэн мэдээлэл: Африкийн зарим улс уран олборлолт хийдэг үнэн ч уранаас болоод усгүй болчихсон гэж дүгнэх нь өрөөсгөл. Учир нь Африкийн олон оронд хуурай, хээрийн бүс нутагт байрладаг учраас усны нөөц бага, усны хомсдол үүсэх эрсдэлтэй байдаг. Харин газар доор уусган баяжуулах аргын сөрөг нөлөө нь гүний усны нөөцийг багасгадаг гэж зарим судлаач анхааруулдаг.Урантай холбоотой асуудал ямар үед идэвхэждэг вэМонголд уран олборлолтыг эсэргүүцсэн асуудал хэд хэдэн тодорхой нөхцөлд идэвхжиж байдаг. Үүнд, жишээ болгон дурдахад:1. Ураны олборлолт, хайгуулын шинэ төсөл эхлэхэдМонголд ураны хайгуул, олборлолтын шинэ төсөл, хамтын ажиллагаа эхлэх үед олон нийтийн дунд урантай холбоотой эрсдэлүүдийн талаар санаа зовнил нэмэгдэж, эсэргүүцэл идэвхэждэг.2. Төрийн айлчлалын үеэр: Өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байв. Айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Францын уран үйлдвэрлэгч “Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан билээ. Яг энэ үед “ураны хор нөлөө”, “ураны аюул” гэх агуулга бүхий, албан бус мэдээлэл ихээр тархсан. Үүнээс өмнө 2023 оны тавдугаар сард Франц Улсын Ерөнхийлөгч Монголд айлчлах үеэр мөн л дээрх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж байв.

3. Цацраг идэвхт бохирдлын аюул нэмэгдэх тухай мэдээлэл тархах үед: Цацраг идэвхт хаягдал болон бохирдолтой холбоотой асуудал олон нийтэд хүрэхэд уран олборлолтыг эсэргүүцэх хөдөлгөөн идэвхжих хандлагатай байдаг. Ингэснээр цацрагийн аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчны хамгаалалтай холбоотой мэдрэмжийг нэмэгдүүлдэг.4. Гаднын компани, улс орнуудтай хийсэн гэрээ хэлцэлтэй холбоотой мэдээлэл гарах үед: Ураны олборлолтод гадаадын компаниуд, улс орнууд оролцож байгаа нь ард иргэдэд үндэсний эрх ашиг хөндөгдөж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, эсэргүүцэл үүсгэх шалтгаан болдог. Ялангуяа Монголд үлдэх өгөөж зэрэг асуудлууд олон нийтийн анхаарлыг татдаг.

https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FSetguulchOtgon%2Fvideos%2F2613507768780962%2F&show_text=false&width=560&t=0Саяхан УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр ураны талаарх “аюултай” яриа олон нийтийн дунд идэвхтэй яригдаж байгаа юм. Сүүлд Ховд аймаг дахь “Халзан бүрэгтэй” буюу газрын ховор элемент олборлох төсөлтэй холбоотойгоор олон нийтийн дунд ураны талаар яриа өрнөсөөр байна.

https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fsodnombaljir.mungunsar%2Fposts%2Fpfbid0EDnX8i9HCXbeJ3F9FC66SvpM1JmMsqmzrEuWCRMb4htazRB7RjGaVL5auDNfakkbl&show_text=true&width=500Ховд нутгийн иргэдийн эсэргүүцэл уран болон хувирч, цаашлаад Халзан бүрэгтэй төслийн кемпийг нурааж, ажлаа зогсооход хүргээд байна. Гэтэл бодит байдал дээр төслийн багийнхан олон улсын аргачлалаар ТЭЗҮ-гээ боловсруулж, “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ”-гээ эхлүүлж байхад “цацраг идэвхт аюултай” гэдэг тайлбараар нутгийн иргэдийг өдөөж, эцэстээ төслийг гацаав.  Өөрөөр хэлбэл төсөл аюултай юу, ашигтай юу гэдгийг тодорхой болгох судалгаа нь дөнгөж эхэлж байхад “уран, цацраг идэвх” гэж ярьж гацаасан бас нэгэн жишээ боллоо.Хамгийн хортой нь, хэсэг бүлэг хүмүүс урантай холбоотой сөрөг мэдээллийг зориуд онцолж, уран олборлох, ашиглахын хор хөнөөлийг хэтрүүлэн сурталчилж байгаа нь олон нийтийн дунд айдас, эргэлзээ төрүүлж байж болзошгүй. Ялангуяа нийгмийн сүлжээнд олон дагагч, дэмжигчтэй хүмүүс шинжлэх ухааны үндэслэлгүй, баримтгүй мэдээлэл тарааж, асуудлыг зөвхөн нэг талаас нь хөндөж, нийгэмд төөрөгдөл үүсгэдэг нь дээр дурдсан жишээнээс харж болохоор байна.Ураны асуудлыг шинжлэх ухааны үүднээс судалдаг эрдэмтэн судлаачид ямар байр суурьтай байдгийг тодрууллаа.Дэлхийн ураны нөөцийн хоёр хувь нь Монголд бий

undefined

ШУ-ны академийн физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Ш.Молор:Цөмийн эрчим хүчний станцад ашиглагдаж байгаа цөмийн түлшний анхдагч бүтээгдэхүүн нь шар нунтаг юм. Уран гэдэг зүйлийг 99.3 нь уран 238, 0.3 хувь нь уран 235 гэдэг изотоп гэж ангилдаг. Дэлхий дээр уран олборлодог улсуудын дийлэнх хувь нь уран 235 изотопыг ашигладаг. Тэр нь эрчим хүчний станц дээр очоод түлш болоод, эрчим хүч үйлдвэрлэх хүртлээ 3-4 шат дамжлагыг дамждаг. Нийт 35 орчим улс эрчим хүчний хэрэглээндээ зориулж цөмийн цахилгаан станц ашиглаж байна. Үүнд 440 орчим цөмийн реактор ажиллаж байна. Түүнээс гадна судалгааны зориулалттай цахилгаан станц байдаг. Манайх газар доор уусган баяжуулах аргыг хэрэглэх ТЭЗҮ боловсруулчихсан юм билээ. Энэ аргыг дэлхийн ураны уурхайнуудын дийлэнх нь ашиглан уран олборлодог. Байгалийн фон буюу цацраг идэвх гэдэг зүйл нь бидний эргэн тойронд ч бий. Бид цацраг идэвх орчинд амьдарч байгаа гэсэн үг. Уурхайнууд газар доор, энд тэнд байгаа ураныг нийлүүлээд нэг цул болгож байгаа учраас мэдээж цацрагийн хэмжээ тодорхой хэмжээнд нэмэгдэж таарна. Гэхдээ яаж ч нэмэгдсэн зөвшөөрөгдөх хэмжээнд байх ёстой. Олон улсын атомын энергийн агентлагаас зөвлөмж гаргадаг. Мөн Монгол Улс өөрийнхөө стандартыг тогтооно. Зөвшөөрөгдөх хэмжээ гэдэг нь байгаль орчин, хүний эрүүл мэнд, мал амьтанд нөлөөлөхгүй байх хэмжээг хэлнэ.

quote photo

Уран олборлолтоос болоод хүн, амьтан хордоод гамшгийн хэмжээнд хүрсэн газар дэлхийн хаана ч байхгүй

Н.НоровМУИС, Цөмийн физикийн судалгааны төвийн эрдэм, шинжилгээний ахлах ажилтан, доктор, профессор Н.Норов: Уран бол зүгээр л ашигт малтмал. Түүний онцлог нь байгалийн цацраг идэвхтэй. Уран нь байгальд алтнаас илүү тархсан элемент. Түүнчлэн, хүний биед хүртэл уран байгаа. Бид бүгд цацраг идэвхийн нөлөөлөлд байдаг гэж хэлж болно. Ураны цацрагийн хэмжээ зохистой хэмжээнээс илүү гарахгүй бол хүн, мал амьтанд нөлөөлөхгүй. Дэлхий дахин ногоон эрчим хүч рүү чиглэж байхад манай улс хүн төрөлхтний хөгжлийн эсрэг байж болохгүй. Хүн төрөлхтний мөрөөдөж байгаа эрчим хүчийг бий болгодог уран Монголд байна. Одоогоор манай улс уранаар дэлхийд тэргүүлж буй 10 орны дунд багтаж, 190 гаруй мянган тонн ураны нөөц илэрсэн. Түүнийгээ ашиглаж чадахгүй, уранаас айгаад байвал бид л хохирно. Ер нь уран олборлолтоос болоод хүн, амьтан хордоод гамшгийн хэмжээнд хүрсэн газар дэлхийн хаана ч байхгүй. Уран бол манайд шинэ зүйл биш. Бид аймшигтай гэж яриад 30 жил болж байна. Гэтэл энэ хугацаанд атомын цахилгаан станц ч барьж болох байлаа. Уран үүссэн аргаар нь л буцаад олборлох гэж байгаа. Дэлхий дахинд энэ аргаар л олборлож байна. Монгол Улс, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаа бодит аюул бол утаа л байна. Утаа нүүрс түлснээс гарч байна. Тэгвэл энэ хорт утаанаас ангижрах ганц арга бол хорт утаа гаргадаггүй, уран ашиглаж цөмийн эрчим хүчийг ашиглах цаг болсон. Энэ талаар олон хүн ярьж байна. Цөмийн эрчим хүч ураныг шатаадаггүй. Гагцхүү цөмийн урвал явагдаад гарч байгаа энергийг нь ашигладаг.

Ураныг Монголчууд л ашиглаад хордчих гээд байгаа юм биш. Дэлхийд уран ашигладаг олон орон бий

С.Одмаа

undefined

МУИС-ийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн доктор, дэд профессор С.Одмаа: Аливаа зүйл тун нь хэтрэхээрээ мэдээж хортой. Тун нь таарвал хэрэгтэй ч бас айх нь зөв. Гэхдээ ямар ч ард түмний хувьд үүнийг хоргүй ашиглах талаас нь холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллаач гэж шаардах ёстой.  Мөн хяналтын эрх зүйн орчин олон улсын стандартад нийцэж байна уу гэх талаас нь ард иргэд шаардлага тавьж ажиллах ёстой юм. Түүнээс бус ураныг Монголчууд л ашиглаад хордчих гээд байгаа юм биш. Дэлхийд уран ашигладаг олон орон бий. Уран бол дэлхий даяар хаа сайгүй тархсан элемент. Уран ихтэй, багатай газар ч хүмүүс амьдарч байна. Түүнээс ураныг олборлочих л юм бол бид үхэх гээд байгаа зүйл огт байхгүй. Ураныг олборлож, цөмийн түлш хийхэд л ашиглах гэж байгаа. Тэрнээс цөмийн зэвсэг бүтээх гээд байгаа юм биш ногоон эрчим хүч үйлдвэрлэх гээд байгаа юм. Мэдээж ард түмэн асуудалд шинжлэх ухаанч хандаж, шаардлага тавих нь зүйн хэрэг. Харин муйхраар бусдын өдөөн хатгалгаар асуудалд хандах тун эрсдэлтэй юм гэлээ.

undefined

Мөн хиймэл оюун ухаан буюу AI-аас ураны талаар Монголчууд ямар ойлголтой байдгийг тодрууллаа.-Монголд ураны томоохон ордууд байгаагаас зарим нь Зүүн, Өмнөд бүсэд төвлөрсөн. Ураны ордуудыг ашиглах талаар иргэдийн дунд янз бүрийн байр суурь байдаг. Зарим нь эдгээр ордуудыг ашиглах нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэж үздэг бол бусад нь уран олборлолт нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой гэж санаа зовниж байна. Ураны ашиглалт нь эрсдэлийг бууруулах зөв зохистой арга хэмжээ, олон улсын туршлага, шинжлэх ухааны үндэслэл дээр тулгуурлан явах шаардлагатай гэдгийг ойлгох нь чухал. Монгол Улсад ураны олборлолтын асуудал орон нутгийн иргэд болон байгаль орчинд учруулах нөлөөллийг хамгийн өндөр ач холбогдолтойгоор авч үзэх шаардлагатай гэлээ.Бид энэхүү нийтлэлээрээ ураны талаар ямар эргэлзээтэй мэдээлэл гардаг, тэр нь шинжлэх ухааны үндэслэлтэй эсэхийг эрдэмтэн судлаачдын байр сууриар баталгаажуулж, баримт судалгаатай мэдээллийг хүргэхийг зорилоо.Баримт нэн тэргүүнд сүлжээний олон нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *