ЗХУТ улсын дугаар олгож эхэллээ
Автомашины улсын дугаар олголтыг Авто тээврийн үндэсний төв хариуцдаг байсан бол өнөөдрөөс Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцаж эхэллээ.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоолыг баталсан юм. Энэ дагуу өчигдрөөс импортоор орж ирэх автомашинд хотын дугаар олгохгүй байх шийдвэр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой ийнхүү өөрчлөлт оруулж байгаа юм.