Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус I хуралдаан эхэллээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус I хуралдаан арваннэгдүгээр сарын 15 буюу өнөөдөр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт 11 асуудлыг хэлэлцэх юм.
Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл байгуулах, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн батлах тухай, Дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл батлах тухай болон Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай (Хотын стандарт) зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.