Л.Гүндалай: Д.Мөнх-Эрдэнийг улс төрийн захиалгаар хорих гэж байгааг эсэргүүцэж байна
Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгчдийн зүгээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бүхэлд нь татгалзаж хэргийн харьяалал тогтоолгох хүсэлт гаргасан. Шүүх тус хүсэлтийг шийдвэрлэхээр мөн ажлын цаг дууссан тул шүүх хурал өнөөдөр 10:00 цагт хоёр дахь өдрөө болж байна. Д.Мөнх-Эрдэнийн шүүхээс татгалзсан хүсэлтийг шүүх үндэслэлгүй гэж үзэж, шүүх хурал үргэлжилж байна. Түүнийг суллахыг шаардаж зарим иргэд, АН-ын гишүүдийн төлөөлөл шүүхийн байрны гадаа үзэл бодлоо илэрхийлж байна.
Бичлэгээр үзэх: