ТОМИЛГОО: ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр нарыг ажлаас нь чөлөөлж, оронд нь Ц.Ганзориг, Ц.Уранчимэг, Я.Гантөмөр нарыг томилжээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн баасан гарагт Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь шинэ дарга нарыг томилжээ. Тодруулбал,
-ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар дэд дарга асан, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригийг,
-Дэд даргаар Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэгийг,
-Дэд даргаар Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Я.Гантөмөрийг тус тус томилох тушаал гаргажээ.
Харин өмнөх дэд дарга нар болох ОБЕГ-ын тэргүүн дэд, штабын дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, дэд дарга, бригадын генерал Д.Намсрай нарыг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.