2025 оны төсвийн төслийг өнөөдөр ёсчилж, ЕТГ-т хүргүүлнэ

0

УИХ Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж, энэ сарын 8-ны өдөр эцэслэн баталсан билээ. Төсөв хэлэлцүүлгийн шатнаас эхлээд батлагдах хүртлээ багагүй шүүмжлэл дагуулж, нэр бүхий гишүүд төсвийн урсгал зардлыг бууруулах санал гаргаж, гарын үсэг цуглуулсан байдаг. Гэвч нэгэнт оройтож, төсвийн төслийг баталсан юм. Гэхдээ Ерөнхийлөгч тухайн төсвийн төсөлд хориг тавих эсэх нь хүлээлт үүсгээд буй. Тодруулбал,

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих ба Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж хуульчилжээ.

Хуулиар УИХ-аас баталсан аливаа хууль тогтоомж эцсийн байдлаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирсний дараа хянагдаж дууссанаас хойш ажлын таван хоногт багтаан хориг тавих хуулийн зохицуулалттай юм.

Тэгвэл УИХ-ын Тамгын газраас тодруулахад “Өнгөрсөн баасан гарагт хуралдсан чуулганы хуралдаанаар эцсийн найруулгыг сонссон бөгөөд өнөөдөр ёсчилж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлж байгаа” гэх мэдээллийг өглөө.

Өөрөөр хэлбэл ажлын тав хоногт буюу энэ долоо хоногт багтаж, Ерөнхийлөгч төсвийн төсөлд хориг тавих эсэхээ шийдэх юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *