30,000 хүний суудалтай төв цэнгэлдэх хүрээлэн барих тендерийг зарлаагүй байна
Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн жишигт хүргэнэ гэх асуудал дахин яригдаж эхэллээ. Тодруулбал, шинэ цэнгэлдэх хүрээлэнг 12.8 га газар дээр бүтээн байгуулах бөгөөд дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай байх юм. Мөн онгойж хаагддаг дээвэртэй, доороо зогсоолтой, 30 мянга гаруй хүний суудалтай баригдахаар төлөвлөгдсөн.
Энэ тухай гурван сарын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалан, “Одоогоор судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард судалгааны ажлыг дуусгаж зураг төслийн тендерийг зарлахаар ажиллаж байна. Бид дэлхийд туршлагатай архитекторын компаниудын төлөөлөлтэй холбогдож хамтран ажиллаж байгаа. Дээрх байгууллагууд зураг төслийн тендерт оролцож эцсийн үнийг санал болгоно” хэмээсэн.
Энэ хүрээнд тендер зарлагдсан эсэхийг нягтлахад одоогоор зарлагдаагүй байна.