Б.Жавхлан: 1,2 их наядын таналт хийж байж, алдагдалгүй төсөв батлах боломжтой

0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөв.

Сангийн сайд Б.Жавхлан:

-УИХ ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, УИХ хүлээж авах болов уу гэсэн таамаглалтай байна. Засгийн газрын хуралдаанаар ч мөн алдагдалгүй төсөв батлах дээр санал нэгдэж байгаа. 2025 оны төсөв хоёр хувийн алдагдалтай байгаа. Цар тахлын үед 8,4 хувийн алдагдалтай төсөв баталж байсан.

Төсөв алдагдалгүй батлах ёстой гэсэн саналыг хүлээн авч, тэвчих ёстой зарим зардлуудаа танах шаардлагатай болж байна. Алдагдалгүй төсөв байх ёстой гэсэн тооцооллыг хийхэд нэлээдгүй үйл ажиллагааг танах, энэ жилийн нэмэгдэж байгаа төсвийн 60-70 хувь нь хуулийн дагуу нэмэгдэж байгаа урсгал зардал байдаг. Тухайлбал, цалин тэтгэврийн нэмэгдэл, боловсролын салбарын хуулийн нэмэгдэл гэх мэт өсөж буй зардлууд дээр эргэж харах нөхцөл үүснэ. Мөн гадаад томилолтын зардал, соёлын яамны ваучер зэргийг хасахад бага боловч Засгийн газрын үйл ажиллагаа талдаа зардлыг танах шаардлагатай гарч ирнэ. Засгийн газрын хувьд ч эерэг хүлээж аваад, өөрчлөлтөө хийгээд явна гэж бодож байна. УИХ ч мөн хүлээж аваад, хэлэлцэж, өөрчлөлт хийх байх.

Ирэх жилийн төсөв 5,3 их наядаар өсөлттэй байгаагаас 2,5 их наяд нь салбар салбарын хуульд орсон өөрчлөлтөөр шууд нэмэгдэж буй зардлууд байгаа. Төсвийн нэг төгрөгийг ч үр ашигтай болгохын тулд салбар салбарын амбицыг дагасан зардлуудыг танах шаардлага үүсэж байна. Маргааш хориг хүлээж аваад, УИХ тохиргоо хийх асуудал үргэлжилж, Засгийн газар эцэслэнэ

Ирэх жил шинээр хийгдэх 1,7 их наядын хөрөнгө оруулалтуудыг эрэмбэлэх шаардлага үүснэ. Хамгийн сүүлд урсгал зардал руу ордог. Нийтдээ 1,2 их наядын таналт хийж байж, алдагдалгүй төсөв батлах боломжтой гэж харж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *