СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бямба гарагаас эхлэн ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна

0

Энэ бямба гарагаас эхлэн ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарахыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.  

Энэ сарын 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд нутгийн баруун хагаст, 24, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Мөн Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -25-30 градус, өдөртөө -11-16 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -20-25 градус, өдөртөө -8-13 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -17-22 градус, өдөртөө -2-7 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11-16 градус хүйтэн, өдөртөө -2+3 градус дулаан байна. Энэ 23-нд нутгийн баруун хэсгээр, 24, 25-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *