СОР29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг Бакуд ажиллаж байна
Энэ сарын 11-22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурал /COP29/ болж байна. Энэхүү хуралд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг оролцож байгаа юм.
Энэ удаагийн талуудын бага хурал нь улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хурдасгах, түүнд хөрөнгө оруулалт босгох зорилготой бөгөөд “Санхүүжилтийн ТБХ” буюу “Finance COP” гэж нэрлэгдээд байгаа юм. Үүний нэг жишээ нь, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцын сангаас олгох тусламж уур амьсгалын санхүүжилтийн багадаа 20 хувийг олгох, уур амьсгалын санхүүжилтийг тодорхойлох, ингэхдээ хөгжилд зориулсан санхүүжилтээс тусад нь байлгахад гол анхаарлаа хандуулж байгаа аж.
Иймд энэ удаагийн талуудын бага хурлаас Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, мөн түүнд дасан зохицох арга хэмжээ, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшигт өртсөн хохирогчдод зориулсан сан босгоход шаардлагатай санхүүжилтийг босгох эсэх нь хүлээгдэж буй нэг гол үр дүн болоод байна.