Орос III сургуулийн Удирдах зөвлөлд ОХУ-ын төлөөллийг оруулахаар шинэ бүрэлдэхүүнийг П.Наранбаяр баталжээ
Орос, Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулсан Орос III сургуулийн удирдах зөвлөлийг шинэчлэх ажлыг хийж байгаа талаар Боловсролын сайд П.Наранбаяр өмнө нь мэдээлж байв.
Тэгвэл Орос гурвадугаар сургуулийн удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөллийг шинэчлэн батлах тухай Боловсролын сайдын тушаал гарчээ. Тодруулбал, Монгол-Оросын хамтарсан Ерөнхий боловсролын 3-р сургуулийн удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөлөл”-д
- Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч /зөвшилцсөнөөр/
- ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд /зөвшилцсөнөөр/
- Боловсролын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
- Боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга
- Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын дэд захирал
- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга
- ОХУ-ын Бүгд найрмадах Буриад Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны төлөөлөл /зөвшилцсөнөөр/ томилно гэжээ.