Х.Булгантуяа “Согтуудаа гэртээ орж болохгүй” гэх заалтаа өмөөрч хэрүүл “хийв”

0

Нэр бүхий эмэгтэй гишүүд “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэртээ орж болохгүй” гэсэн заалтыг Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмж, баталсан.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 22.2 дахь хэсэгт “Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно” гэж заалт бий.

Гэвч цахим орчинд үүнийг хэрэгжих боломжгүй заалт хэмээх шүүмжлэл цахим орчинд үүсээд байна.

Тодруулбал, “Хэрэгжилтийг хэрхэн хангах талаар мөн хяналт тавих талаар огтхон ч ойлголт алга. Хууль бол зөрчиж болдоггүй зүйл, гэтэл хүүхдийн төлөө мэт попорч батлуулсан хууль нь бараг хүн бүрийн зөрчих заалт болчоод байна. Ядуурал, ажилгүйдэл буурч байж л хүчирхийлэл, архидалт буурна. Арай өөрөөр тэр хүчирхийлэгчидтэйгээ тэмцээч” гэхчлэн шүүмжилж буй юм.

Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяа уг хуулиа өмөөрч твиттерт хэрүүл “хийжээ”.

Тэрбээр энэ тухайгаа “Нэг юм анзаарлаа. Архи уугаад айлд эсвэл гэртээ ирж хүүхэд хүчирхийлэлд оруулж болохгүй гэхээр тэгээд би хаана хонох юм бэ гэх юм. Та хариад хүүхдээ хүчирхийлэхээр бол бүү харь. Архичин аав, ээжээсээ бэмбэгнэн айдаг хүүхдүүд байна. Та айлд архи ууж ороод, эсвэл орж архидаад дараа нь түүнээс үүдэн хүүхэд хүчирхийлэлд өртвөл хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсан гээд хуулийн дагуу торгоно гэсэн үг. Хариуцлагатай аав ээж их. Харамсалтай нь тийм биш нь ч их байна. Хүүхдийн эрх томчуудын архи уух эрхээс доор гэж үү?” хэмээсэн аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *