Судалгаа: Амьгүй төрөлтийн 40 гаруй хувь PM2.5-ээс үүдэлтэй болохыг тогтоожээ

0

Өнгөрсөн долоо хоногт Дели хотыг бүрхсэн хорт утаа улам даамжирч, Энэтхэгийн эрх баригчид тээврийн хэрэгсэл болон хүмүүсийн хөдөлгөөнд хатуу хязгаарлалт тогтоожээ. Хязгаарлалтад  барилгын бүх үйл ажиллагааг зогсоох, дизель ачааны машиныг хориглох, сургууль, коллежийг хаах, оффисуудыг гэрээсээ ажиллах загварт шилжүүлэх зэрэг багтаж байна.  Швейцарийн Агаарын чанарын индексийн хяналтын IQAir группийн мэдээлснээр агаар дахь PM2.5-ын агууламж 737 болж, ДЭМБ-ын тогтоосон хэмжээнээс 150 дахин ихэссэн нь Дели хотыг дэлхийн хамгийн бохирдолтой хот болгож байна. PM2.5 гэдэг нь хүний ​​уушгины гүнд нэвтэрч, цусны урсгал руу ч орох чадвартай жижиг тоосонцор юм. Ийм өндөр түвшний PM2.5-д өртөх нь өдөрт 50 ширхэг тамхи татахтай тэнцэнэ гэж Индрапраста Аполло эмнэлгийн амьсгалын замын зөвлөх доктор Никхил Моди “The Indian Express” сонинд ярьжээ.Агаарын бохирдол ихтэй үед хүний ​​биед юу тохиолддог вэӨнгөрсөн 40 жилийн хугацаанд агаарын бохирдлын улмаас 135 сая хүн цаг бусаар нас барсан болох нь өнгөрсөн зургадугаар сард нийтэлсэн судалгаагаар  тодорхой болсон. Агаарын чанар муудах тусам бохирдуулагч бодисууд уушгинд нэвтэрч, харшлын ринит, хамар цочроох, байнгын толгой өвдөх, түүнчлэн дерматит, экзем зэрэг арьсны өвчнийг үүсгэдэг. Агаарын бохирдолд  удаан хугацаагаар өртөх нь ихэвчлэн астма, уушигны өвчин, онцгой тохиолдолд уушгины хорт хавдар үүсгэдэг.CMRI эмнэлгийн уушигны эмч Аруп Халдер “Business Standard”-д “0.1 микроноос бага диаметртэй хэт нарийн ширхэгтэй тоосонцор уушгинаас цусанд нэвтэрч, ялангуяа өвлийн улиралд цусны даралт ихсэх, зүрхний шигдээс үүсгэх зэргээр зүрхийг гэмтээдэг” гэв.Мөн тоосонцор нь тархинд нэвтэрч, толгой өвдөх, хүүхдийн мэдрэлийн хөгжлийг алдагдуулах, бөөр, тэр ч байтугай нөхөн үржихүйн эрхтэнд нөлөөлдөг байна. Бохир агаар нь эхсийг гэмтээж, ургийн өсөлт, хөгжлийгсаатуулж, улмаар хүүхэд насанд хүрсэн хойно нь өвчинд өртөмтгий болгодог тул жирэмсэн эмэгтэйчүүд илүү эрсдэлтэй байдаг.2022 онд “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар 2015 онд дэлхийн 137 оронд бүртгэгдсэн хоёр сая амьгүй төрөлтийн 40 гаруй хувь PM2.5-ээс үүдэлтэй болохыг тогтоожээ. 2021 онд хэвлэгдсэн өөр нэг судалгаагаар Дели хотын хүүхдүүдийн 30 орчим хувь нь астма өвчнөөр өвчилсөн байна. Харьцангуй бохирдол багатай мужуудын хүүхдүүдтэй харьцуулахад Энэтхэгийн нийслэлд хүүхдүүд астма өвчнөөр өвчилсөн тохиолдол өндөр төдийгүй, экзем, ханиалгах, амьсгал давчдах, цээж хорсох зэрэг өвчин түгээмэл байдаг аж.Эх сурвалж: Independent

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *