О.Алтангэрэл: 2018 онд төрсний гэрчилгээний хавтасны загварыг ШИНЭЧИЛСЭН
Энэ сарын 19-нд “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна” гэсэн мэдээлэл олон нийтийн шүлжээнд цацагдсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж буй талаар мэдээлж байв. Тэгвэл энэ асуудалд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ. Тэрээр “2018 онд буюу 6 жилийн өмнө төрсний гэрчилгээний хавтасны загварыг шинэчлэн баталсан юм билээ. Тэр үеийн үйлдвэрийн гологдолтой бүтээгдэхүүний үлдэгдлийг үйлдвэрлэгч компанийн зүгээс хаяхаар ачуулсан байж болзошгүйг шалгасан” гэсэн юм.