Д.Амарбаясгалан: Хууль зөрчин томилогдсон 6000 төрийн албан хаагчийг өнөөдрөөс ажлаас нь чөлөөлнө

0

Өнгөрөгч хугацаанд Ковидын хуулийн үеэр хууль зөрчин томилогдсон 6000 орчим төрийн албан хаагчдыг өнөөдрөөс ажлаас нь чөлөөлж байгаа асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.  

Уг шийдвэртэй холбоотойгоор төрийн байгууллагын удирдлагууд дөрөвдүгээр сарын 10-ны дотор багтаан мэдээллээ нэгтгэн ирүүлэхийг үүрэг болголоо. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг нэг сарын өмнө мэдэгдсэн байх учиртай. Иймд мэдэн будилж, далимдуулж хэн нэгнийг өнөөдрөөс ажлаа чөлөөл хэмээн хууль зөрчиж болохгүй гэдгийг  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо. 

https://youtu.be/tWf_B1BOjc8

Түүнчлэн одоо хэрэгжиж буй хуулиар 2023 оноос хойш тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчийг төрөөс цалинжуулахыг хуулиар хориглосон. Гэтэл өнөөдрийн байдлаар 5000 гаруй төрийн албан хаагч тэтгэвэрт гарсан ч төрийн албанд ажиллаж байгаа. Гэхдээ хөдөө орон нутаг, сумдад боловсон хүчний хомсдолтой байдаг учир тэтгэвэрт гарсан багшийг урьж ажлуулах тохиолдол зайлшгүй байна. Энэ мэт харилцан адилгүй нөхцөл байдлыг бодолцоно, шаардлагагүй орон тоог чөлөөлнө гэдгийг онцоллоо. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *