ХАН-УУЛ: Зөвшөөрөлгүй гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайд өрхийн эмнэлэг барина

0

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа гараашуудыг буулган, газар чөлөөлөх ажил Хан-Уул дүүрэгт үе шаттай үргэлжилж байна.

Тухайлбал, 2023 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй байршуулсан 22 гараашийг буулгаж, чөлөөлжээ. Энэ хэсгийн талбайд жишиг өрхийн эмнэлэг барихаар төлөвлөсөн байна. Ингэхдээ тухайн орчны иргэдийн санал хүсэлтийг үндэслэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хэрэгжүүлэх аж. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *