Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Цэдэнсодномыг өчигдөр орой Чингис хаан нисэх онгоцны буудлаас баривчилжээ

0

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Цэдэнсодномыг /2024.11.27/ буюу өчигдөр орой АТГ-аас дайчлан баривчилжээ. Тодруулбал, С.Цэдэнсодномыг Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэхэд нь “Чингис хаан” нисэх онгоцны буудалд баривчилсан байна.

Түүнийг иргэд, компаниудаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй бөгөөд урьдчилсан байдлаар хахуулийн хэмжээ 200 орчим сая төгрөгөөр яригдаж байгааг эх сурвалж мэдээллээ. АТГ-ынхан түүнийг мөрдөн шалгаж байсан бөгөөд эх үүсвэр нь тодорхойгүй “Мерседес бенз” машин, өндөр үнэтэй амины орон сууц захиалсан зэргийг нь хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй эд хөрөнгийг нь илрүүлж тогтоосон байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *