7200 орчим саяын хахууль авсан байж болзошгүй Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга асанг онгоцны буудлаас баривчилжээ

0

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Цэдэнсодномыг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 27-ны орой Авлигатай Тэмцэх Газраас дайчлан баривчилжээ.
Түүнийг Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэхэд нь “Чингис хаан” нисэх онгоцны буудалд саатуулсан байна. С.Цэдэнсодном нь иргэд, компаниудаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй бөгөөд урьдчилсан байдлаар 200 орчим сая төгрөгийн хахуулийн
асуудал яригдаж байгаа аж.
Хуулийн байгууллагаас түүнийг удаан хугацааны турш ажиглаж байсан бөгөөд эх үүсвэр нь тодорхойгүй “Мерседес бенз” машин, өндөр үнэтэй амины орон сууц захиалсан зэргээ хөрөнгө, орлогын мэдуулэгтээ дурдаагуй байжээ.
С.Цэдэнсодном нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт 2013 оноос хойш газрын орлогч
дарга, алба, хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2023 оны арванхоёрдугаар сараас тус газрын даргаар томилогдон ажиллаж байгаад чөлөөлөгдсөн юм байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *