Цахилгааны тарифтай холбоотойгоор Үндэсний үйлдвэрлэгчид үнээ нэмж эхэллээ

0

Цахилгаан эрчим хүчний үнэ нэмэх тухай шийдвэрийн хүрээнд энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс цахилгааны дундаж, тариф 1кВт.ц тутамд 216 төгрөгөөс 280 төгрөг болж шинэчлэгдсэн. Харин дулааны тарифыг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс нэмэгдүүлэх болсныг мэдэгдсэн. 

Цахилгааны үнэ нэмэгдсэн, дулааны үнэ удахгүй нэмнэ гэх сургаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа.

Үндэсний томоохон үйлдвэр болох “Талх чихэр”, “Мах импекс” ХК бүтээгдэхүүнийхээ үнийг нэмжээ. Бид тухайн байгууллагуудаас бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн тухай дараах тодруулгыг авлаа.

“Талх чихэр” ХК-ийн маркетингийн ажилтан “Манай байгууллага 1200 гаруй ажилтантай, талхны зургаа, нарийн боовны дөрвөн шугам ажилладаг. Үйлдвэрээ тогтмол ажиллуулахад мэдээж цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн байдал гол нөлөөлж байна. Үүнээс гадна манай бүтээгдэхүүнд орж байгаа нэмэлт бүтээгдэхүүний үнэ өссөн. Иймд манайх бүтээгдэхүүнийхээ үнийг тодорхой хэмжээгээр нэмсэн. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, ажилчдынхаа цалинг тогтмол тавих шаардлага үүссэн учраас үнэ нэмэхээс өөр сонголт байгаагүй” хэмээсэн юм.

Бид тус газрын зарим бүтээгдэхүүн яг одоо худалдааны төвд ямар үнэтэй байгааг судлахад

  • Амтлаг талх 300 гр – 2,950 төгрөг
  • Мишээл 600 гр- 3,400 төгрөг
  • Атар талх 600 гр -2,550 төгрөг
  • Нахиа боов 450 гр – 6,050 төгрөг
  • Аяны боорцог 750 гр – 6,900 төгрөгийн үнэтэй байна.

Харин бүтээгдэхүүнийхээ үнийг 15 хувиар нэмсэн гэх “Мах импекс” ХК-ийн маркетингийн ажилтан “Үнэ нэмсэнтэй холбоотой мэдээлэл өгөх боломжгүй” хэмээсэн юм.

Тус газрын зарим бүтээгдэхүүн яг одоо худалдааны төвд ямар үнэтэй байгааг судлахад

  • Аянчин хиам- 45,980 төгрөг
  • Нийслэл хиам 400 гр -17 мянган төгрөг
  • Онцгой хиам 400 гр -12,680 төгрөг
  • Чанамал зочид хиам 800 гр- 28,800 төгрөг
  • Зайдас кнайкер 1кг- 39,280 төгрөгийн үнэтэй байна.

“Түмэн шувуут” ХК маркетингийн ажилтан “Манай байгууллага өндөгнийхөө үнийг одоогоор нэмсэн зүйл байхгүй. Цахилгааны үнэ нэмэгдсэн хэдий ч бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй гэх бодолтой байгаа” гэв.

Бид тус газрын зарим бүтээгдэхүүн яг одоо худалдааны төвд ямар үнэтэй байгааг судлахад

  • Сувиллын бор 30 ширхэгтэй өндөг – 17,550 төгрөг
  • Омега 3-тай 15 ширхэгтэй өндөг – 9,260 төгрөг
  • Баяжуулсан 10 ширхэгтэй өндөг – 6,280 төгрөгийн үнэтэй байна.

-Иргэд: Тогны үнэ нэмсэнтэй холбоотой хүнс, барааны үнэ өсчихлөө-

Эрчим хүчний үнэ нэмэгдэх шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд өмнө нь ярьж л байсан. Угаас эрчим хүч уналтад орж байна хэмээн ярьж байсан шүү дээ. Манай тогийн мөнгө өмнө нь 20 гаруй мянган төгрөг гардаг байсан. Одоо нэмэгдсэн л харагдаж байна лээ. Энэ нэмэгдэл орлого багатай өрхүүдэд хүчтэй нөлөөлөх магадлалтай харагдаж байна.

Үүнээс гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон нийтлэг авдаг хүнс, барааны үнэ нэмчихсэн л харагдаж байсан. Одоо үүнтэй дасан зохицохоос өөр арга байхгүй л байна.

Цахилгаан болон дулааны үнэ нэмэгдэх үед бусад нэр төрлийн барааны үнэ нэмэгддэг байдал шинэ үзэгдэл байхаа больсон. Энэ нэмэгдэл ард иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байна. Гэтэл дээр сууж байгаа хүмүүс юу хийгээд байгааг мэдэх юм алга.

ҮСХ-ноос хамгийн сүүлд гаргасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн мэдээлэл

Эх сурвалж.Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *