Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам ашиглалтад орсноор манай улс тээвэрлэлтэд зарцуулах байсан 700 тэрбум ам.доллар хэмнэнэ

0

Манай улс экспортоо нэмэгдүүлэх,коксжих нүүрсний зах зээлээ тэлэхэд Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам хамгийн чухал түшиц болох юм. Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт гурав дахин өсөж, нүүрс тээвэрлэлтийн өртөг 2-2.5 дахин буурна. Ингэснээр бид 700 тэрбум ам.доллар алдахаас сэргийлж чадах юм. Түүнчлэн улсын төсөвт төвлөрүүлэх орлого одоо байгаагаас 60-70 хувь нэмэгдэх өндөр ач холбогдолтой юм. Тус хэлэлцээрийг амжилттай эхэлснээр БНХАУ-ын төрийн өмчит Чайна Энержитэй манай улс хамтран ажиллах боломж бүрдэх юм. Чайна Энержи компани нь нүүрс, газрын тос, эрчим хүчний нөөц боловсруулалтаар дэлхийн хэмжээнд өрсөлддөг компани. 

Монголын Засгийн газраас хэрэгжүүлэхээр нэрлэгдсэн 14 мега төслийн нэгд Гашуун сухайт-Ганцмодны боомтын хил холболтын гэрээ хэлэлцээрийн асуудал орж байна.

Манай улс экспортоо нэмэгдүүлэх,коксжих нүүрсний зах зээлээ тэлэхэд Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам хамгийн чухал түшиц болох юм. Гашуун сухайт-Ганцмодны боомтын хил холболтын гэрээ хэлэлцээр нь зөвхөн хил холболт хийх төдий бус нүүрс худалдах, худалдан авах гэрээ уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван цогц асуудлыг шийдвэрлэхээр яриа хэлэлцээр үргэлжилсээр байгаа юм.

Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт гурав дахин өсөж, нүүрс тээвэрлэлтийн өртөг 2-2.5 дахин буурна. Ингэснээр бид 700 тэрбум ам.долларын алдахаас сэргийлж чадах юм. Түүнчлэн улсын төсөвт төвлөрүүлэх орлого одоо байгаагаас 60-70 хувь нэмэгдэх өндөр ач холбогдолтой юм. 

Тус хэлэлцээрийг амжилттай эхэлснээр БНХАУ-ын төрийн өмчит Чайна Энержитэй манай улс хамтран ажиллах боломж бүрдэх юм. Монгол Улсын нүүрсний экспортын 90 гаруй хувийг дангаараа Хятад улс эзэлдэг. Чайна Энержи компани нь улсынхаа нийт эрчим хүчний 13 хувийг дангаараа хангадаг. Мөн нүүрс, газрын тос, эрчим хүчний нөөц боловсруулалтаар дэлхийн хэмжээнд өрсөлддөг компани. Тус компани нь нийт 17 компани, 88 нүүрсний уурхайтай. Чайна Энержи компани нүүрснээс шингэн түлш гаргаж, нүүрсний нунтгаас хөнгөн цагааны исэл гаргаж авах туршилт явуулаад эхэлчихсэн юм. Бид дотооддоо улс төржилт хийж, тулга тойрсон асуудлаа хэлэлцэх зуур дэлхий биднээс эдийн засаг, инновац, шинжлэх ухаан бүхий л байдлаараа хэд дахин цойлсоор байна. Байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.долларт хүргэхийн тулд бидэнд төмөр замаар нүүрсээ тээвэрлэхээс өөр боломж үгүй юм.

Чайна энержигийн тээврийн төмөр замын хүчин чадал 717 сая тонн, нүүрс 570 сая тонн байдаг. Тус компанийн эзэмшдэг төмөр замын урт 2400 км. Нийт 30 км урт ачаа тээх туршилт амжилттай хийжээ. Хятадын дөрвөн том далайн порт хүрдэг сүлжээтэй бөгөөд Хунхуа боомт дахь терминал хамгийн том орчин үеийн хөмрөх технологитой юм.

Нүүрсний экспорт ирэх жил 80 сая тонн байна гэх тооцооллыг албаныхан гаргаад байгаа. Чайна Энержи компни манай улсад орж ирснээр энэ тоог 120 сая хүртэл өсгөх боломжтой гэж үзэж байгаа юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *