ТАНИЛЦ: Сонгуулийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт
Эрх баригч МАН УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж ярьснаараа өргөн барив. Яг үүнтэй зэрэгцэн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ч УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барив. МАН анхнаасаа ч ийм тактиктай байсан бөгөөд энэ хоёр хуулийн төслийг цаашид нэгтгэж хэлэлцэнэ гэдгээ мэдэгдээд буй. Тэгвэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулахаар зэхэж буй МАН, АН-ын өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтийг танилцуулж байна.
Намууд тогтолцоог өөрчлөх дээр нэгдсэн бөгөөд өөр өөр хувилбарыг санал болгож буй. АН өмнө нь нэг удаа сонгууль хийсэн 48/28 хувилбарыг санал болгож байгаа бол МАН 38/38 гэсэн хувилбарыг нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ.
Мөн гадаадад байгаа иргэдийн саналыг авах, оюутнууд, ээлжийн ажилтнуудыг өөрийн хаягийн дагуу байнгын оршин суугаа хаягийн хороондоо очиж санал өгөх бус байгаа газраа санал өгөх боломжоор хангах, Ардчилсан намаас өргөн барьсан хуульд сонгуулийн өмнөх жил эрх барьж байгаа нам оюутан сурагчдад тэтгэлэг өгөх, тэтгэвэр, тэтгэмж, төсвийн байгууллагын цалин нэмэхгүй байх, тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр эхлүүлэх, хэрэгжүүлэхийг хориглосон сонирхолтой заалтыг төсөлд тусгажээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ЭНД дарж уншина уу.
МАН-ЫН 38/38 ХУВИЛБАР
МАН-ын хувьд хууль өөрчлөх шалтгааныг “УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг анх 1992 онд батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулиар зохицуулж байсан нь УИХ-ын сонгуулийн харилцааны эрх зүйн үндэсийг тавьсан бөгөөд 2005, 2011, 2015, 2020 онуудад батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулиуд нь тухайн цаг үеийн нийгэм, эдийн засгийн шаардлага болоод сонгууль зохион байгуулалтын өөрчлөлттэй уялдуулан авсан зохицуулалт юм. УИХ-ын нийт 8 удаагийн сонгуулийн 7 нь мажоритари /1996, 2000, 2004,2016 онуудад 1 мандаттай 76 тойрог, 1992, 2008, 2020 онуудад олон мандаттай томсгосон тойргоор/ тогтолцоогоор, 2012 онд УИХ-ын ээлжит сонгуулийг сонгуулийн хосолсон тогтолцоогоор /48 мандаттай 28 тойрог, 28 мандаттай порпорциональ/ тус тус явуулсан.
Ингэж бүрдсэн УИХ-ын үйл ажиллагааны практикаас үзэхэд, УИХ-ын гишүүд улс орны хөгжил, бодлогын асуудлаас илүүтэйгээр сонгогдсон тойрогтоо илүү хамааралтай байр сууриас бодлого, шийдвэрт хандах нь давамгайлах болсон. Үүнээс шалтгаалан үндэсний хэмжээний бодлого тодорхойлох, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэл үүссээр байна.
Иймд нэг талаар сонгуулийн тогтолцоог үндэсний нийтлэг сонирхлыг хангаж чадахуйц хэлбэрээр шинэчлэх, нөгөө талаар УИХ-ын бодлого тодорхойлох үйл ажиллагааны агуулгыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай. Ардчилал, сонгуульд дэмжлэх үзүүлэх олон улсын хүрээлэн /IDEA Internationl/ олон улсын байгууллагаас гарагсан судалгаагаар дэлхийн 218 оны 114 орон буюу 52,3 хувь нь пропорциональ болон хосолсон тогтолцоогоор сонгуулиа зохион байгуулж байна. Сонгуулийн одоогийн тогтолцооноос үүдэлтэй Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн сөрөг үр дагаварыг арилгах, төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор УИХ-ын сонгуулийн тогтолцоог мажоритари болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, Үндсэн хуулиар баталгаажсан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, түүнчлэн УИХ-ын сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулахад харилцааг чиглэсэн нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагатай гэж үзсэн.
Иймд,
- УИХ-ын 38 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчийн жагсаалтаас тус тус сонгох сонгуулийн хосолсон тогтолцоотой байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгогч санал өгөх, түүнийг тоолох, дүн гарах, суудал хуваарилах зэрэг харилцааг нарийвчилсан зохицуулалтыг тусгана.
- Гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй байх.
- Улс төрийн намын бүртгэл, өөрчлөлттэй холбоотойгоор нам сонгуульд оролцохоо илэрхийлэх, хүлээн авах, бүртгэх үйл ажиллагаатай холбоотойгоор гардаг хүндрэл, эрх зүйн тодорхойгүй байдлыг арилгах
- Сонгогчийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааг ил, тод нээлттэй, хяналттай талуудын оролцоог нэмэх.
- Санал авах өдөр өөрийн харьяа хэсгийн хороонд санал өгөх боломжоор бүрэн хангагдаж чаддаггүй сонгогчид болох оюутан, ээлжийн ажил хийдэг зэрэг сонгогчдын сонгох эрхийг хангах шаардлагад үндэслэн санал авах ажиллагааг зохион байгуулна.
ЗУРГИЙН ТАЙЛБАР: МАН-ААС ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ
АН-ЫН 48/28 ХУВИЛБАР
Ардчилсан намын хувьд хууль өөрчлөх шалтгааныг “Өнгөрсөн найман удаагийн УИХ-ын сонгуулийг /2012 оныг эс тооцвол/дан мажоритари системээр явуулсан. 2000 оны ээлжит сонгуулиар нийт сонгогчдын 51,5 хувийн саналыг авсан МАХН УИХ-ын 76 суудлын 95 хувь буюу 72 суудлыг авсан бол 24,1 буюу нийт сонгогчдын дөрөвний нэгийн саналыг авсан Ардчилсан нам 1 1суудал авч байжээ.
2016 онд нийт сонгогчдын 46,5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 65 суудал буюу нийт суудлын 85,5 хувийг, харин 34,2 хувийн санал авсан Ардчилсан нам 9 буюу нийт суудлын 12 хувийг тус тус авч байсан. Энэ удаагийн парламентыг бүрдүүлсэн 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд сонгогчдын 45 хувийн санал авсан МАН нийт суудлын 82 хувийг авсан бол нийт сонгогчдын 24 хувь буюу дөрвөн сонгогч тутмын нэгийн санал авсан АН 11 суудал буюу нийт суудлын 14 хувийг авчээ.
Энэ мэтээр сонгуулийн үр дүн савалж, иргэд сонгогчдын санал гээгддэг муу жишиг мажиратор тогтолцоонд ихээр тохиолдож байна. нийт сонгогчдын 50-иас доош хувийн санал авсан улс төрийн хүчин хууль тогтоох байгууллагад үнэмлэхүй суудал авч, засгийн бүх эрхийг авч байгаа нь иргэд сонгогчдын хүсэл зориг, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Тиймээс сонгуулийн тогтолцоог өөрчил холимог тогтолцоог хуульчилж, төрийн эрх мэдлийг ард түмэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Иймд,
- Сонгуулийн тогтолцоог холимог байхаар хуульчилж, тойргоос 48, жагсаалтаар 28 хүн сонгох
- Жагсаалт хуваарилахад улс нэг гэдэг зарчим барьсан
- 48 мандатыг тойрог хуваах зарчмаар хуульд тусгаж өгсөн, өмнөх 12.2 дугаар зүйлийг энэ зарчимд нийцүүлж, өөрчлөн найруулав. Тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигч явах ба нийт сонгогчийн 28 хувиас доош санал авсан тохиолдолд дахин санал хураалт явуулна
- Нэр дэвшүүлэх зарчим хэмээр байх
- Тойрогт болон жагсалтад зэрэг нэр дэвшихийг хориглох
- Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна
- Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ
- Жагсаалт нээлттэй байна
- Жагсаалтаар нэр дэвшсэн нам, эвслийн сонгуулийн дүн гаргах, суудал хуваарилах зарчмыг нам эвсэл 3 хувь байх. Мөн тойрогт суудал авсан байх шалгуурыг оруулна
- Тойргийн хорооны дарга, бүрэлдэхүүнийг гэрчилгээтэй төрийн захиргааны ба үйлчилгээний албан тушаалтан байхаар оруулсан
- Сонгуульд санал өгсөн иргэн бэхэн тэмдэглэгээ заавал хийлгэнэ.
ЗУРГИЙН ТАЙЛБАР: АН-ААС ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ