Орон сууцны гаднаас хулгайлсан машинаа ууланд орхижээ

0

Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс “Байрны гадна байрлуулсан тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг шуурхай, тасралтгүй зохион байгуулж, алдагдсан тээврийн хэрэгслийг  тус дүүргийн нутаг дэвсгэрт ууланд эзгүй газарт үлдээсэн байсныг олж тогтоожээ. Хэргийг 16 настай эрэгтэй “Т” болон “Н” нар үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *