Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ-ийн импортын гаалийн татварыг дараа жилийн эхний улиралд БУЦААН ОЛГОНО
✅ Монгол Улсын Их Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан “Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай” хуулиар Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС 100 ХУВЬ ХӨНГӨЛЖ, Монгол Улсын Засгийн Газар 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Дугаар 107 тоот “Жагсаалт батлах тухай” тогтоолоор хөнгөлөгдөх барааны жагсаалтыг баталсан.
👉 https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532003526601
👉 https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758771816061
✅Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх 19 салбарын шинэ тоног төхөөрөмжийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх ба тоног төхөөрөмжид тухайн онд НОГДУУЛАН ТӨЛСӨН ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ дараагийн төсвийн жилийн эхний улиралд ТАТВАР ТӨЛӨГЧИД БУЦААН ОЛГОХООР ХУУЛЬЧИЛСАН байна.
✅Иймд импортлогч та бүхэн хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, өөрийн үйлдвэрийн ҮНДСЭН ХӨРӨНГӨӨР бүртгэгдэх ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ-ийн импортын гаалийн татварыг дараа жилийн эхний улиралд БУЦААН АВАХ БОЛОМЖТОЙ байдлаар хуульчилсныг ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА хэрэгжүүлэн ажиллаж байгааг АНХААРНА УУ!!!
Татвараас хөнгөлөгдөх тоног төхөөрөмжийн жагсаалттай дараах холбоосоор орж танилцана уу.
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758771968081&showType=1