Дахин боловсруулсан 2025 оны төсвийн төсөлд ямар өөрчлөлт оруулахаар тусгасан бэ?

0

Арванхоёрдугаар сарын 4-ны өдөр Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг дахин өргөн барьсан. Тэгвэл уг дахин боловсруулсан төсвийн төсөлд оруулсан өөрчлөлтийг танилцуулж байна.

Монгол Улсын 2025 оны төсөвт нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 393,1 тэрбум төгрөгөөр бууруулж, орлогыг 33,5 их наяд төгрөг байхаар тооцжээ. Иймд улсын төсвөөс нийт 833 тэрбум төгрөг танасан бол гадаад зээлийн ашиглалтын дүнгээс 211,6 тэрбумыг хасч, 669 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.

1.Гэрээ байгуулаагүй төслүүдийн 2025 оны санхүүжилтээс 10,2 тэрбум төгрөгийг

2. Бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтаас 492,1 тэрбум төгрөгийн

3. Зарим ТЭЗҮ, их засварын санхүүжилтийг 2024 оны гүйцэтгэлд үндэслэн 61,1 тэрбум төгрөгөөр

4. Тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 20 хувь буюу 92,4 тэрбум төгрөгөөр

5. Зээл, тусламжийн Монголын талын санхүүжилтийг 68,8 тэрбум төгрөгөөр

6. Концессын эргэн төлөлтөөс 24,1 тэрбум төгрөгийг тус тус бууруулах 2025 оны төсөвт тусгасан байна

Харин Хавдрын эмнэлгийн их засвар болон Хавдрын эмнэлэг-2 барилгын дэд бүтцэд 7,9 тэрбум төгрөгийн нэмж тусгахаар болжээ. 

Мөн нэг удаа хойшлуулж болох зардлыг бууруулсан. Ингэхдээ Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодорхой зардлуудыг бууруулахаар тусгажээ. Тухайлбал урсгал зардлын нийт хасагдах дүн 0,8 их наяд төгрөг байхаар тооцсон байна.

• Тавилга-100 хувь

• Багаж, техник, хэрэгсэл 50 хувь

• Бичиг хэрэг-50 хувь

• Хичээл үйлдвэрлэлийн даддлага-50 хувь /Үүнд, эрүүл мэнд, боловсрол, хууль зүйн яам, батлан хамгаалах салбарууд орохгүй

• Гадаад томилолтын зардал-50 хувь /Төрийн өндөр түвшний айлчлал, өндөр түвшний зочин төлөөлөгчийнх хамаарахгүй/

• Тээвэр шатахууны зардал-50 хувь /эрүүл мэнд, тусгай чиг үүргийн байгууллага хамаарахгүй/

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *