Яармаг, I хороолол орчмын агаар хэвийн хэмжээнээс гурав дахин их бохирдолтой байна
Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтад мэдээлж буйгаар өнөөдөр 09 цагийн байдлаар Дамбадаржаа, Яармаг,Толгойт орчмоор агаар бохирдолтой байна.
Түүнчлэн Нисэх, Баруун дөрвөн замын орчмоор бага бохирдолтой хэмээн зааж байна. ДЭМБ-аас зөвлөснөөр агаарын чанарын индекс 50 давсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг.
Харин агаар.мн-д зааснаар
Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.