ВВС: Говийн цөөн хэдэн баянбүрд бол “Мазаалай”-н амьд үлдэх эцсийн найдвар
ВВС-ийн бичлэгт “Энэхүү өргөн уудам говь цөл нутагт мазаалай усны эрэлд гарахдаа эртнээс тогтсон тод жимийг л дагадаг. Энэ бол баянбүрд хүрэх зам агаад гүний усаар тэжээгддэг цэнгэг уст булаг билээ. Мазаалай эцэст нь нэг цангаагаа тайлж, умбаж шумбан хүчээ сэлбэлээ.
Говийн цөөн хэдэн баянбүрд бол мазаалайн амьд үлдэх эцсийн найдвар юм. Ялангуяа хосгүй үнэ цэнтэй бяцхан мазаалай болох алманцагийн мэнд үлдэх газар билээ.
Эдгээр мазаалайн хувь тавилан энэ хэдхэн бодгалиас хамаарч байна. Бяцхан мазаалай-алманцаг говийн баавгайн итгэл найдварын бэлгэ тэмдэг болсоор байна” хэмээн дурджээ.