“Хүний эрхийн өдрөөр Ц.Лоохууз агсан мэндэлсний 100жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна”

0

Цогт-Очирын Лоохууз сан, Монголын хэлмэгдэгсдийн холбоо хамтран төр, нийгмийн зүтгэлтэн Ц.Лоохууз агсны мэндэлсний 100 жил, 1964 онд хуралдсан намын зургаадугаар их хурлын 60 жилийн ойг тохиолдуулан маргааш-Хүний эрхийн өдрөөр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

Ц.Лоохууз агсны отгон хүү Л.Сантцэрэн ярихдаа, -Миний бие хэлмэгдүүлэлтийн хор уршгийг багаасаа мэдэрч өссөн. Эсэргүүний хүүхэд гэж чичлүүлэн орсон сургууль бүрээсээ хөөгдөж байсан гээд амаргүй амьдрал туулсан. Аав, ээж, ах, эгч маань надаас илүү зовлон амссан. Ирээдүй хойч үедээ ийм зүйл мэдрүүлэхгүй, залуус хэлмэгдүүлэлтийн талаар таньж мэдээсэй гэсэндээ энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ийм хэцүү нийгмийг дараагийн үеийнхэн хүлээн зөвшөөрч болохгүйг дамжуулах үүрэгтэй хүмүүс билээ бид” хэмээсэн юм.

Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар, “60 жилийн өмнө намын эсрэг бүлэг нэрээр тухайн үеийн удирдлагуудын арга барилыг шүүмжилсэн олон хүнийг хэлмэгдүүлсэн. Намын эсрэг бүлэг гэх зохиомол гэмт хэргийн толгойлогч нь Ц.Лоохууз. Тодруулбал, 1957-1958 онд хилийн хэлэлцээр буюу гэрээ хийж, монголчууд газар нутгаа алдахад, 1959 онд иргэдийн малыг хураан авч, нэгдэл байгуулахад ч эсэргүүцсэн сэхээтнүүдийг шоронд хийж байсан”-ыг тэмдэглэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *