ХӨСҮТ: Хүүхдүүд томуугийн халдвар авсан үед маш сайн шингэн юм уулгах хэрэгтэй
ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.
Мэдээлэлдээ “Томуу, томуу төст өвчин хүйтэн сэрүүн нөхцөлд илүү үржих чадвартай байдаг. Тиймээс 10-3 сар хүртэл томуугийн дэгдэлт явагддаг.
Хүүхдүүд томуугийн халдвар авсан нөхцөлд маш сайн шингэн юм уулгах хэрэгтэй. Ердийн уудаг хэмжээнээс нь 2-3 дахин их шингэн уух зүйл уулгах хэрэгтэй. Гэхдээ нэг дор ихээр уулгаж болохгүй.
Амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүсийн 80 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүний 60 орчим хувийг 0-5 насны хүүхдүүд эзэлж байна” гэв.