2025 оны цэргийн бүртгэлийг E-Mongolia системээр явуулж эхэллээ

0

Цэргийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар батлагдсан “Цэргийн бүртгэл явуулах журам”-ыг удирдлага болгон жил бүр бэлтгэл ажлыг хангадаг билээ.  

Улс орон даяар 2025 оны цэргийн бүртгэл өнөөдрөөс буюу 2024.12.10-наас эхэллээ. Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бүртгэнэ.  

Үйлчилгээг авахын тулд “E-Mongolia” системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт “Цэргийн бүртгэл” үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийснээр 2025 оны цэргийн бүртгэлдээ хамрагдах боломжтой.  

Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг. Тухайлбал, 

  • Дээд офицер /Генерал/ – 65 нас 
  • Ахлах офицер – 60 нас 
  • Дунд офицер, ахлагч – 55 нас 
  • Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ – 50 нас хамаарах юм. 

2025 оны цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл тус бүр заагдсан өөр өөр хугацаанд бүртгэх юм.  

Цэргийн бүртгэлийн хүсэлт илгээхдээ дараах зүйлсийг анхаарна уу!  

  • Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насны иргэд харьяа баг, хороон дээр өөрийн биеэр очиж бүртгэл үүсгэх шаардлагатай.   
  • Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй буюу хаяж гээсэн тохиолдолд харьяа аймаг, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабт өөрийн биеэр очин үнэмлэхээ авах шаардлагатай.   
  • Хаягийн шилжилт хийлгэсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийн Цэргийн штабт хандан шилжилт хөдөлгөөнөө баталгаажуулж бүртгэлээ хийлгэх шаардлагатай.   

Та өөрийн цэргийн бүртгэлд хамрагдах хүсэлтийн хариуг E-Mongolia системийн “Мэдэгдэл” цэсээс харах боломжтой. 

Хэрэв цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах боломжгүй тохиолдолд өөрийн харьяа дүүргийн цэргийн штаб дээрээ дараах материалуудыг бүрдүүлж очно. 

Үүнд: 

  • Цэргийн үүрэгтний үнэмлэх 
  • Иргэний үнэмлэх 
  • Тухайн иргэн өөрөө байхгүй бол гэр бүлийн гишүүн ирж бүртгэлд хамруулан дэвтэрт бичилт хийлгүүлж баталгаажуулна. 

Цэргийн бүртгэлдээ идэвхтэй хамрагдаарай. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *