Ч. Ундрал: Кино урлагийг дэмжих санг байхгүй болговол кино үйлдвэрлэлийг үгүй хийснээс ялгаагүй

0

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийн
тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төсвийн тухай хуульд Кино урлагийн дэмжих санг татан
буулгах тухай асуудлыг тусгасан байсан. Энэ талаар гишүүд болон холбогдох албан тушаалтнууд байр сууриа илэрхийллээ.
Байнгын хорооны дарга Ч. Ундрам: Кино урлагийг дэмжих сан төсвөөс гадна бусад эх үүсвэрээс санхүүжиж болох уу. Цаашид сан үйл ажиллагаа явуулахад төсөв дээр мөнгө байхгүй ч өөр эх үүсвэрээр хөрөнгө босгоод явах боломж бий юу. Мөн Кино урлагийг дэмжих сан кино уран бүтээлчдээ яаж шалгаруулдаг вэ?
Соёлын сайд Ч.Номин: Энэ сан төсвөөс санхүүжихээс гадна татварын орлогын нэг хувийг урлаг, спортод зарцуулна гэдэг заалтын дагуу санхүүжих боломжтой. Мөн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиар гадаад кино Монгол Улсаас орлого олсон тохиолдолд
орлогоосоо хоёр хувийг энэ санд төвлөрүүлснээр монгол уран бүтээлчдээ дэмжих боломж бий болж байгаа. Сангаа авч үлдсэнээр уран бүтээлчдээ дэмжиж, чадавхжуулах боломж бүрдэнэ гэсэн үг.
Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал: Кино урлагийн зөвлөл нь 2022 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. 2022 онд нэг удаа, 2023 онд хоёр удаа сонгон шалгаруулалт хийсэн.
Кино урлагийг дэмжих сан нь салбарын 7, төрийн байгууллагын төлөөлөл 4, нийт 11 гишүүнтэй.
Эдгээр хүмүүс мэргэжлийн үүднээс эдийн засгийн талаас нь харж байж киногоо сонгодог.
Дэмжих сан нь 2022 оноос хойш 10 тэрбум төгрөгийн 3.2 тэрбумыг нь зарцуулсан. Үлдсэн 6.2 тэрбум төгрөг нь байгаа.
Ер нь 2022 оноос хойш манай кинонууд спортоор ярих юм бол олимпын аваргыг хийчхээд байгаа. Венец, Канн, Берлин, Таллин зэрэг дэлхийн А зэрэглэлийн наадмуудад түрүүлсэн нь үр дүнг харуулж байгаа.
Мөн “Вивант” гэдэг Японы кино 13 тэрбум төгрөгийг Монголд зарцуулсан. Үүнийг дагаад аялал жуулчлалын маршрутаар дөрвөн удаа 480 хүний бүрэлдэхүүнтэй 3.2 тэрбум төгрөгийн орлого орж ирсэн.
Мөн 2022-2024 оны хооронд гаднын 16 кино монголд хийгдэж, үүнээс 12 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулсан.
Хэрэв Кино урлагийг дэмжих санг байхгүй болговол кино үйлдвэрлэлийг байхгүй болгосноос ялгаагүй.

Соёлын сайд Ч.Номин: Кино урлагийн зөвлөл байгуулагдаагүй байсан бол өнөөдөр Оскарт ямар кино нэр дэвшүүлэх вэ гэж хэрэлдэх биш оскарт хүн явуулж чадахгүй байх байсан.
Кино урлагийг дэмжих сангийн шалгуур үзүүлэлт нь монголын түүх, соёлыг монгол хүүхдийн оюун санаанд зориулсан контент байх ёстой гэж үздэг. Мөн өөрсдөө санхүүжилтийнхээ 30 хувийг олсон байх ёстой гэдэг шаардлага тавьдаг.
Сангийн сайд Б. Жавхлан: Кино урлагийг дэмжих сан байхгүй болохоор үйлдвэрлэл нь бүр мөсөн байхгүй болно гэж байна. Тэгвэл төсвөөс 100 хувь хамааралтай ийм салбар байж болох уу. Бид өнөөдрийг хүртэл төсвөөс 100 хувь хамааралтай кино урлагийн салбарыг бий болгосон
хэрэг үү.
Дэмжих сан гэж тусдаа байх шаардлагагүй яамны нэгж болгоод явахад болохгүй зүйл байхгүй.
Энэ сан бол эргэлтийн сан. Эндээс авсан санхүүжилт эргэж төлөгдөх ёстой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *