Иргэн: 0.7 га газраа авах гэхээр Улаанбаатар орчмын газар дуусчихсан байна
Үндсэн хууль тогтоогчдын холбооноос иргэнээ баяжуулах саналыг Засгийн газарт хүргүүлэх талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “0,7 га газраа хүмүүс авахгүй байна шүү дээ гэж үү. Нийт иргэдийн 19 хувь 0,7 га газраа авч. Аргагүй шүү дээ. Хоёр нөхцөл байна. нэгдүгээрт Улаанбаатар орчмын газар дуусчихсан авах гэхээр байхгүй. Хоёрдугаарт 0,7 га газраа авчхаад 700 метр газар авчхаад хэн ч дэд бүтэцгүй газар татахгүй байхгүй юу. Нэг хамаатан садан нийлээд 50, 60 хүн болчхож байгаа юм. Тэгэхээр нэг гэрийн өрх, хамаатан садан нийлээд 50, 60 га газартай болчихвол төрөөс ямар ч шаардлага авахгүй. Өөрсдөө цахилгаанаа татчихна, худаг аа өөрсдөө ухчихна, тэгээд худагтаа юу залгаад дулаан бохироо хийчихнэ” гэв.