Монголын хүүхдийн зөвлөлийн 2024 оны үндэсний зөвлөгөөн зохион байгуулагдаж байна

0

Хүүхэд, нийгмийн амьдралд оролцох, эвлэлдэн нэгдэх, хүүхдийн эрхийг хангах аливаа асуудлаар шийдвэр гаргахад оролцох, өөрсдийн санал бодлоо илэрхийлэх эрхийг хангах хүрээнд Монголын Хүүхдийн Зөвлөлийн 2024 оны үндэсний хэмжээний ээлжит зөвлөгөөнийг Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт 2024 оны 12 дугаар сарын 10- 12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөнд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Хүүхдийн Зөвлөл, хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл хүүхдүүд, хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтнүүд зэрэг 165 хүн оролцож байна.

Хүүхдийн хөгжил оролцоог дэмжих чиглэлээр зөвлөгөөнөөс Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, аймаг, нийслэл дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүнд санал зөвлөмжийг хүргүүлэх юм.

Энэ удаагийн зөвлөгөөн нь:

• Монголын Хүүхдийн Зөвлөлийн анхан шатны бүтэц ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зөвлөл хэрхэн оролцоотой байх, хүүхэд өөрөө нийгмийн амьдралд оролцох, шийдвэр гаргах түвшинд өөрсдийн дуу хоолойгоо хэрхэн яаж хүргэх зэрэг асуудлаар оролцогчдоос санал авах;

• Нийгмийн бүхий л салбарт урт удаан хугацааны хүүхдийн оролцоог хангасан цаашдын ажлын төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр хэрхэн хэрэгжүүлэх талаар төлөвлөх

• Монголын Хүүхдийн Зөвлөлийн тэргүүнийг сонгох зорилгын хүрээнд болж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *